Захирлын мэндчилгээ

Г.СҮХБААТАР
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Ерөнхий захирал

Эрхэм таны энэ өдрийн амар амгалан айлтгая. Юуны өмнө 20 гаруй жилийн турш бидэнтэй хамт байсан хэрэглэгчдээ халуун талархал илэрхийлье. 

 Өнөөдрийн Аяны Жолоо компанийн үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт бүтээл нь манай байгууллагын ажилтан, хэрэглэгч, харилцагч нэг бүрийн маань хүч хөдөлмөрөөр бий болсныг цохон хэлэхэд таатай байна. Ирэх жилд бид өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа,оноогоо цэгнэж илүү эрч хүчтэй ажиллах ёстой.

Өмнөө тавьсан урт хугацааны зорилготой байх, аливаа ажлыг тодорхой судалгаа, шинжилгээнд тулгуурлаж, үйлдэхийн нэн чухлыг ч бид улам мэдэрлээ.  2018 он бид бүхний хувьд зорилго, зорилтоо биелүүлсэн, амжилт бүтээлээ ахиулсан он жил байх болно. Аяны Жолоо компанийн хувьд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлага гомдол магтаалыг үйл ажиллагааныхаа цөм болгож, хэрэглэгчдээ чанартай бүтээгдэхүүнээр хангах явдлыг амжилтын үндэс хэмээн үздэг билээ.

Та бүхний хүлээлтийг үргэлж давуулан биелүүлэхээ амлаж байна.

 

 

Компанийн танилцуулга

1997 онд Жижиг талхан цехээр гэр бүлийн хүрээнд үйл ажиллагаагаа эхлэн 2003 онд ХХК болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

Одоо тус компани нь:

  • Талхан цех
  • Нарийн боовны цех
  • Амтат бялуу нандин бүтээгдэхүүний цех
  • Чанамал бүтээгдэхүүний цех
  • Эрүүл мэндэд зохистой хооллолтын цех

гэсэн таван үндсэн цехтэйгээр 80-110 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хөвсгөлийн бүх сумдын хэрэглэгчид болон Завхан, Архангай, Орхон аймгуудын хөрш зэргэлдээ сумдуудад өөрийн борлуулалтын сүлжээгээр бүтээгдэхүүнээ борлуулдаг.

Дэлгэрэнгүй